CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол Хятад хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн Монголд

07-18-2018 14:41

 Энэ сарын 20-нд Монгол улсын Хүүхдийн урлан бүтээх төвд Монгол Хятад хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Өвөр Монгол дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэгийн санаачлагаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-ын Хөххот дахь Монгол улсын Консулын газраас хамтран зохион байгуулдаг хоёр орны хүүхдийн зургийн уралдааны энэ жилийн шилдэг бүтээлүүд ийнхүү Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус арга хэмжээний цар хүрээ жилээс жилд тэлж, бүтээлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жилийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс 200-г дээжлэн Хөхотод үзэсгэлэн гаргасан юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулагдсан тус уралдааны үе үеийн шилдэг бүтээлүүдээр Хөххотод үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Харин энэ жилийн Хүүхдийн зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын Хөххот, Монгол улсын Улаанбаатар хотод гарч байгаагаараа нэн онцлог юм. Гурван насны  ангиллаар зарласан тус уралдаанд нийт 1003 бүтээл иржээ. Зургийн уралдааны сэдвийг зохион байгуулагчдын зүгээс сонгон зарладаг бөгөөд Хятадын засгийн газраас байгаль экологийг хамгаалах бодлогыг чухалчилж буйтай уялдуулан 2018 оны уралдааныг “Байгаль дэлхийгээ хамгаалъя” уриан дор хийсэн байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100