CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Путин Трамп нар Хельсинкт уулзлаа

07-17-2018 11:13

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт Хельсинк хотод болж өндөрлөлөө. Тэд 1:30 цагт  уулзана гэж төлөвлөж байсан ч энэ удаагийн уулзалт нь хоёр цаг гаруй хугацаанд үргэлжиллээ. Трамп Путин нар хоёр улсын харилцаа, Ойрхи Дорнодын байдал зэрэг асуудлаар ярилцлаа хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Дээрх уулзалтыг "Маш сайн эхлэл боллоо" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүгнэжээ. Мөн Трамп хөлбөмбөгийн ДАШТ-ийг ОХУ маш сайн зохион байгуулсанд Владимир Путинд баяр хүргэсэн юм.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаас гадна Хельсинк хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн департаментын дарга Майк Помпео нар мөн уулзсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өмнө нь өөр арга хэмжээнүүдийн үеэр хэд хэдэн удаа уулзаж байсан хэдий ч энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын анхны бие даасан дээд хэмжээний уулзалт болж байгаагаараа онцлог юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100