CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжинд Хятад Европийн удирдагчид зөвлөлдлөө

07-17-2018 10:48

 Хятад-Европын удирдагчдын 20 дахь удаагийн уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр болов.

 Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян, Европын орнуудын асуудал хариуцах зөвлөлийн дарга  Дональд Туск, Европын холбооны комиссын дарга Жан-Клод Юнкер нар уулзалтыг удирдлаа. Хятад Европ хамтын хүчин чармайлтаар, хууль журмын дагуу олон улсын зарчим, хэм хэмжээнд бие биенээ хүндэтгэн дэмжиж чөлөөт худалдааг хөгжүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн билээ. Энэ зарчмаа үндэс болгон хоёр талаас ажлын хэсэг гарган ДХБ-ын шинэчлэлийн асуудлыг авч хэлэлцэхээр тохирчээ. Мөн хоёр тал Хятад Европын хөрөнгө оруулалтын гэрээний жагсаалтыг солилцож, Хятад-Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг тэргүүлэх чиглэл болгон  хөгжүүлэхээ харилцан зөвшөөрчээ. Энэ үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян “Олон улсын нөхцөл  байдал ээдрээтэй байгаа өнөө үед бид олон талт үзлийг хамтдаа хамгаалж, дэлхийн туйлшрал, олон улсын улс  төрийн ардчиллыг дэмжих нь дэлхийн энх тайвныг хамгаалахад тустай. Бид чөлөөт  худалдааг хамтдаа хамгаалах нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түргэсгэж, саад  тотгорыг арилгахад хувь нэмрээ үзүүлэх юм хэмээн уулзалт хэлэлцээний үеэр санал нэгтэй үзсэн”  гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100