CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Усны хоолойн гэмтлийг роботууд засаж байна

07-12-2018 13:21

 Хятадад борооны улирал эхэлснээс хойш ихэнх нутгаар бороо хур зүсрэн орж байна. Энэ өдрүүдөд Шаньдун мужийн Янтай хотын захиргаа болзошгүй үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны хоолойнуудынхаа эвдрэл гэмтлийг нягтлан шалгаж байгаа бөгөөд эл ажилдаа робот ашиглажээ.
Тус робот нь усны хоолойн орчинд чөлөөтөй хөдлөхийн зэрэгцээ толгойн хэсэгт байрлах камер нь 360 градусын өнцгийг тусгадаг байна. Мөн усны хоолойн харанхуй орчныг LED дэлгэцээр гэрэлтүүлдэг тул камерт өртсөн бүхэн самбарт хянагдаж байх боломжтой юм. Усны хоолойд робот ажиллуулах нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхээс гадна хүний гараар хийхэд хүндрэлтэй зарим нарийн зүйлсийг хялбархан засаж сайжруулах боломжийг бүрдүүлж байгаа давуу талтай ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100