CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

АНУ гаалийн татвараа нэмсэн нь олон улсын хуулийг зөрчиж буй хэрэг

07-12-2018 13:15

 АНУ-ын Засгийн газар энэ сарын 6-ны өдөр БНХАУ-аас АНУ руу экспортолдог 818 төрлийн бараа бүтээгдэхүүнд 34 тэрбум долларын гаалийн татвар оногдуулсан нь тус татварыг 25 хувиар нэмэгдүүлсэн гэнэтийн үйл явдал болсон билээ. Энэхүү шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг уландаа гишгэж, олон улсад нэгэнт хэвшсэн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмуудыг шууд зөрчсөн хууль бус алхам юм.
Чөлөөт худалдааны олон талт хэрэглэгдэхүүн нь Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн зарчим билээ. 1947 оны “Гаалийн татвар” болон “Худалдааны байгуулгын ерөнхий зарчим”-аас эхлээд Марракешийн байгуулсан “Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ” хүртэл харилцан ашигтай хамтран ажиллах, гаалийн татварыг буруулах, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчмуудыг тус байгууллага мөрдлөгөө болгож ирсэн байдаг. Үүний дагуу тус бүрд нь зүйлчилсэн дүрмүүд баталсан бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагыг амжилтад хүргэсэн гол хүчин зүйл нь дүрэм зарчмаа мөрдөж ирсэнд оршдог юм. Гэтэл эдгээр бүх хууль журмыг үл хэрэгсэн БНХАУ-аас АНУ руу экспортолдог бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 25 хувиар гэнэт нэмэгдүүлсэнд БНХАУ болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд маш их харамсаж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100