CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Мөрөөдлийн гүүр

07-12-2018 15:43

Амь өрссөн гинжин савлуураар их мөрнийг гаталж байсан хязгаар нутгийн иргэд орчин үеийн шинэ гүүртэй болж магнай тэнийлээ.
Өмнөд Хятадын Жиньша мөрөн нь Сычуань Юннан мужийг заагласан хавцлын дундуур урсдаг. Өнгөрөгч 20 жилийн турш нутгийн иргэд хоёр талыг нь холбож бэхэлсэн төмөр гинжинд дүүжлэгдэн мөрнийг гаталж байсан билээ. Хүүхдүүд сургуульдаа явах, хөгшид эмнэлэгт үзүүлэх, садан төрлийндөө зочлохдоо хүртэл гинжин дүүжлүүрээр их мөрнийг гаталж байсан тэдэнд төр засгаас орчин үеийн шинэ гүүр барьж өгөх хүнд хүчир ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Өөрийн биеэс өөр ачаа тээш авч явж чаддаггүй Бүтүө сян болон Чяожия сяны иргэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн шинэхэн цементэн гүүрэн дээгүүр машин тэргээр зорчих боллоо. Хятад улсад байгалийн хамгийн хүнд хэцүү бартаатай газарт гүүрэн зам барьж байгуулдагаараа алдаршсан Сычуань мужийн мэргэжлийн компаниуд тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар төмөр гинжин дүүжлүүрийг орчин  үеийн стандартад нийцсэн цементэн гүүрээр солих 77 төсөл хэрэгжүүлсэн нь өнөөдрийн байдалаар 70 хувийн амжилттай явж байна. Төслийн ачаар Сычуаны 500 тосгоны олон мянган иргэд өнөөгийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжтой болоод байгаа юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100