CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын цахим гүйлгээ Германд нэвтрэв

07-12-2018 16:30

Хятадад бэлэн мөнгө биедээ авч явдаг үе улиран одож мөнгөний хэрэглээ бүрэн цахимжаад байгаа билээ. Энэхүү ололтыг Германы жижиглэн худалдааны Brenuninger групп эх орондоо нутагшуулахыг зорьж байна.
Тус группээс өнгөрөгч 29-нд хийсэн мэдэгдэлд дурдсанаар, Герман дахь 11 дэлгүүртээ Хятад улсын Alipay болон Weсhat pay-г бүрэн утгаар нь ашиглаж, үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр хэрэглэгчид бэлэн мөнгөө алдах осолдох эрсдэлээс ангижирч, үйлчилгээний шуурхай байдал нэмэгдэх давуу талууд бий болох юм .

Германы Dusseldorf хотын хэрэглэгч Brenuninger дэлгүүрт Alipay ашиглан худалдан авалт хийж буй нь  

 Германы Dusseldorf хотын Brenuninger дэлгүүрийн ажилтан Хятад улсын Alipay болон WeChat pay апплакейшныг олон нийтэд сурталчилж буй нь

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100