CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Үерийн улмаас Японы үйлдвэрүүд хаалгаа барьжээ

07-12-2018 16:35

 Японы үерт автсан дүүргүүдэд байрладаг автомашин үйлдвэрлэгч Mazda болон Mitsubishi компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсчээ. Энэ тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.
 Японы төв болон баруун хэсгүүдэд учирсан үерийн гамшигт өртсөн Хирошима, Окаяма мужуудад байрлах үйлдвэрийн газруудаас гадна Mazda автомашины эд ангиудыг нийлүүлдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Түүнчлэн Окаяма мужиийн Курасики хот ихээхэн үерт автсаны улмаас Mitsubishi үйлдвэрийн үйл ажиллагаа бас зогсчээ. Тус улсад 7 дугаар сарын 7-ноос эхлэн үер бууж, газрын хөрс нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 160-д хүрээд байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100