CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Америкийн компаниуд Хятадад хандсаар байна

07-12-2018 13:35

АНУ-ын Засгийн газар Хятадтай хийх гадаад худалдааныхаа гаалийн татварыг нэмж эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч Америкийн томоохон компаниуд Хятадад түншийн харилцааг санал болгосоор байна.
Тухайлбал, энэ сарын 10-нд, Америкийн “Тесла” компани Шанхай хоттой цахилгаан хөдөлгүүрт авто машины хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан бол 11-нд АНУ-ын Чикаго хотын захирагч Эммануэль эдийн засаг, бизнесийн төлөөлөгчдөө ахлан, Бээжин хотноо “Чухал үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны таван жилийн хөтөлбөр”-т гарын үсэг зурж, эмчилгээ эрүүл мэнд, дэвшилтэт үйлдвэрлэл, банк санхүүгийн үйлчилгээ, инноваци технологи, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллахаар боллоо. Гэрээний дагуу Америкийн “Тесла” компани гадаад дахь анхны үйлдвэрээ Хятадад байгуулж, ирэх цагаан сараас өмнө 500 мянган авто машин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100