CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Арабын орнуудын сайд нарын дээд хэмжээний уулзалт болж байна

07-11-2018 11:11

 Өчигдөр Бээжин хотноо эхэлсэн Хятад, Арабын орнуудын сайд нарын дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү арга хэмжээнд Хятад улсын дарга Ши Жиньпин онцгой ач холбогдол өгч нээлтийн ёслолд биечлэн оролцож хэлсэн үгэндээ, Арабын орнуудтай стратегийн түншлэлээ зузаатгаж, уламжлалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Нэг бүс Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хамтдаа үргэлжлүүлэхийн хамт Дундад Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэл гаргахын чухлыг онцлон тэмдэглэлээ. Хятадад төрийн айлчлал хийж буй Кувейтийн эмир Аль Сабах, Арабын 21 орны гадаад хэргийн сайд, Арабын холбооны  нарийн бичгийн дарга Ахмед Абдул Гейт нар нээлтийн ёслолд оролцож Ши Жиньпин  даргын үгийг дэмжсэн нь Арабын орнуудын талаарх Хятадын бодлогыг тодорхойлов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100