CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Азийн эдийн засгийн хөгжлийг инноваци тодорхойлно

07-11-2018 11:34

Азийн эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг нь инноваци, технологийн дэвшил гэдгийг Хонконгийн онцгой бүсийн захиргааны Инноваци, технологийн газрын дарга Ян Вэйшюн онцоллоо.
Өчигдөр Хонконгод нээлтээ хийсэн Азийн бизнес форумд тэрбээр “Инновацийг ашиглан давуу талаа өргөжүүлье” сэдэвт итгэл тавьсан бөгөөд БНХАУ-ын дэлхийд хандсан цонх гэгддэг Хонконгийн давуу талыг их сургууль, судалгааны хүрээлэнгүүд ашиглаж, инновац технологийн нягт түншлэл бий болгосноор Азийн эдийн засгийг дэлхийд тэргүүлэх үүрэг рольтой болгох ёстойг тэмдэглэлээ. Тус олон улсын форумд бүс нутгийн эдийн засагчид, судлаач мэргэжилтнүүд оролцов. Форумоос 2018 оныг "Хятад-АСЕАН-ны инновацийн жил” болгон зарлажээ. Азийн эдийн засгийн форум хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөж байгаа юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100