CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хагас сар хүрэхгүй хугацаанд 80-аад тэрбумыг тоглоомоос “олжээ”

07-11-2018 13:55

 Хятадын үйлдвэрлэл мэдээллийн яамны мэдээгээр, энэ оны 1-5 дугаар сард Хятад улсын интернэт компаниудын орлого 332,5 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх жилийн мөн үеэс 23,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүний дотор мэдээллийн үйлчилгээний орлого нь 304 тэрбум юань болсон нь 22,1 хувийн өсөлт ажээ. Нийт салбарын судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт 14,45 тэрбум юань болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 17,3 хувиар нэмэгджээ. Тоо баримт дурдвал, оны эхний 1-5 дугаар сарын нийт орлогын 90,3 хувийг интернэтийн үйл ажиллагааны орлого эзэлж байгаа юм. Үүний дотор интернэт тоглоом /үйлчлүүлэгчийн тоглоом, гар утас, вэб тоглоом зэрэг багтана/-ын орлого 74,3 тэрбум юань болсон нь өмнө оны мөн үеэс 24,5 хувиар өссөн үзүүлэлт юм
Гар утасны програмын  тухайд 2018 оны 05 дугаар сарын сүүл гэхэд Хятад улсын зах зээл дээр 4,15 тэрбум гар утасны програм хянагджээ Тоглоомын төрөл болон системийн хэрэгслийн таталтын тоо 200 тэрбумаас хол давсан байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100