CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол үндэстний их баяр наадам эхэллээ

07-11-2018 14:47

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ, "Бидний өвөг дээдэс нэн эртнээс хүлгийн хурд, биеийн хүч, харааны хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь өнөөдрийг хүртэл агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжсөөр ирлээ. Монгол түмний уламжлалт баяр Монгол наадам бол нүүдэлчин ард түмнийн хувьд эртний грекийн Олимпийн наадмаас дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирсэн” хэмээн онцоллоо.
Энэ жил Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байгаа юм. Гурван өдөр үргэлжилдэг Монгол үндэстний баяр наадмын хүрээнд бөхийн барилдаан, морины уралдаан, сур, шагайн харвааны үндсэн тэмцээнүүдээс гадна Монгол орноо гадаадад сурталчлахын зэрэгцээ үндэсний бахархлыг хөгжүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” үзүүлбэр, Есөн хөлт цагаан тугийн ёслол, хүндэтгэлийн тоглолт, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн, ёслолын буудлага, хүүхдийн барилдаан, уяачдын наадам зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100