CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Алдарт сагсчин Яао Мин их сургуулиа төгслөө

07-10-2018 16:28

 Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ “Хьюстон” клубын төвийн тоглогч байсан Яао Мин 38 насандаа дээд боловсролын диплом гардан авлаа.
Тэрбээр энэ сарын 8-нд Шанхайн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж бакалаврын диплом гардсан байна. Долоон жил суралцаж төгссөн нэрт сагсчин оюутан сурагчдад хандан “Ирээдүй бол та нарынх” гэж хэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа спортын карьераа эхлүүлсэн Яао Мин өдгөө Хятадын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Өмнө нь тус холбоог зөвхөн засгийн газрын албан тушаалтнууд удирддаг байсан билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100