CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс баян бүрдийн тоогоороо Азид тэргүүлдэг

07-10-2018 11:35

 Хятад улсын нийт нутаг дэвсгэрийн 53,6 сая га талбайг нь баян бүрд эзэлж байна. Энэ нь Азидаа нэгдүгээрт, дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх таатай мэдээлэл гэдгийг Гүй Яны байгаль орчны 2018 оны форумын үеэр онцоллоо.
Өнөөдрийн байдлаар Хятад улсад онцлог содон тогтоцтой 57, байгалийн дархан цаазтай 602, улсын онцгой хамгаалалттай 898 баян бүрд байна. Эдгээр баян бүрдийг түшиглэн 4220 зүйлийн ургамал, 2312 төрлийн амьтан амьдарч байгаа нь баян бүрдийн эко системийг судлах таатай хөрс болж байгаа юм. Хятад улсын байгаль орчныг хамгаалах ажлын 49,03 хувь нь баян бүрдүүдэд чиглэгддэг хэмээн  БНХАУ-ын Ойн болон бэлчээрийн холбогдох албадын мэргэжилтнүүд ярьж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100