CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“ӨӨРЧЛӨЛТ НЭЭЛТ 40 ЖИЛ” АЯЛЛЫН БАГИЙНХАН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТАЙ ТАНИЛЦАВ

06-11-2018 17:12

ӨМӨЗО-ны төв Хөх хотод энэ сарын 7-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн "Өөрлөлт шинэчлэлт 40 жил-Нэг бүс нэг зам” хамтарсан аяллын багийнхан өнөөдөр Улаанцав хотын “Жинин” арьс ширэн бүтээгдэхүүний олон улсын худалдааны төв болон Я Баолү худалдааны төвтөй танилцлаа. 

Арьс ширний үйлдвэрлэлийн олон жилийн түүх, арвин туршлагатай Улаанцав хотын Жинин дүүрэг нь өнгөрсөн зууны 80, 90-ээд онд  “Панда” брэндийн савхин бүтээгдэхүүнээрээ Хятад даяар алдаршиж байсан газар билээ.Өвөр Монголын Цахар баруун гарын хойд хошууны Төмөртэйд энэ салбарын хамгийн худалдааны төвийг нээснээр  хөгжил нь тогтворжсон байна. Хэдийгээр өдгөө Хятад улсын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлийн өрсөлдөөнд Улаанцавын арьс ширний үйлдвэрийн эзлэх жин багассан ч тухайн нутагт энэ чиглэлийн 300 гаруй аж ахуйн нэгж, 20 мянга гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэжээ. Энэ бүс нутаг зам харилцааны хувьд маш олон давуу талтайн дээр  Жинин дүүрэг нь Хятадын Бөхай тэнгисийн эдийн засгийн бүс болон Хөххот-Бугат-Ордосын эдийн засгийн бүсийн огтолцол дээр байрладаг тул Өвөр Монголын баруун бүсийн иргэдийн зүүн болон умард бүс нутаг руу гарах үүд болжээ. Түүнчлэн Өвөр Монголын бараа бүтээгдэхүүнийг Бээжин, Тяньжин, Таншанаас гадна Орос, Монгол улсууд руу экспортлоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Жинин дүүрэг нь Бээжин хотоос 320 км, Шаньси мужийн Датун хотоос 100 км зайд оршдог. Хятад улсын өмнөд нутгаас Улаанбаатар болон Франкфурт хот хүрэх галт тэрэг Улаанцаваар дамждаг нь тус хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг юм. Сүүлийн жилүүдэд Хятадын арьс ширний үйлдвэрлэлийн хөгжил өмнөөс умард зүгт, зүүнээс баруун зүгт шилжиж буй. Жинин дүүрэг нь Өвөр Монголын өнөр баялаг мал аж ахуйн нөөцөд түшиглэсэн арьс ширний үйлдвэрлэлийн их суурьтай тул Хятадын арьс ширний үйлдвэрлэлийн хамгийн шилдэг сонголтын бүс нутаг болжээ. Түүнчлэн Жинин” арьс ширэн бүтээгдэхүүний олон улсын худалдааны төв 2012 онд ашиглалтад орж, арьс ширэн бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын хэмжээгээр Хятад улсад тэргүүлж эхэлжээ. Сүүлийн таван жилийн хөгжлөөр “Бөөний болон жижиглэн худалдаа, аялал жуулчлал, цахим худалдаа, гадаад худалдаа” зэрэг таван зүйлийг нэгтгэсэн худалдааны төвлөрсөн цэг болон хөгжсөн байна. Тус төв нь ашиглалтад орсноос хойш жилд дунджаар хоёр саягаруй үйлчлүүлэгч хүлээн авч буй бөгөөд борлуулалтын хэмжээ нь жилд хоёр тэрбум юаньд хүрчээ. Үүнээс гадна тус төв нь 5000 хүнд ажил олгож, “Хятадын 4A зэрэглэлийн аялал жуучлалын бүс”, “Хятадын таван од зэрэглэлийн тусгай зах зээл” гэх алдрыг хүртээд байгаа юм.

Харин 2016 оны сүүлчээр ашиглалтад орсон Я Баолү худалдааны төв нь арьсан эдлэл, өдөр тутмын хэрэгцээний бөс даавуун бүтээгдэхүүн худалддаг бөгөөд Монгол, Орос, Белорусь, Украйн, Төв европ  зэрэг зүүн Азийн улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.  

1978 онд Дэн Сяопины эхлүүлсэ хөгжил өөрчлөлтийн бодлогын хүрээнд өнөөдрийг хүртэл өргөжин тэлж буй тус салбаруудыг аяллын багийн сэтгүүлчид ихэд сонирхон, туршлага мэдээллээс нь хуваалцаж байлаа.  

  

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100