CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Индонезод албан ёсны айлчлал хийв

05-07-2018 10:18

 Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 5-р сарын 6-нд, Индонезын ерөнхийлөгч Жоко Видодогийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тусгай нисэх онгоцоор Жакартагийн Сокарно-Хатта Олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиж, Индонезод хийх албан ёсны айлчлалаа эхлүүлжээ.   

 

Ли Кэчян: Хятад, Индонез бол маш чухал ойр хөрш. Ши Жиньпин дарга 2013 онд Индонезод амжилттай айлчилснаас хойш, хоёр орон хөгжлийн стратегиа уялдуулж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрчээ. Хятад, Индонез иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосны 5 жилийн ой энэ онд тохиож байна. Миний энэ удаагийн айлчлал улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх зорилготой юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмэнд улам их үр ашиг хүртээхийн төлөө юм гэжээ.

 

Айлчлалын үеэр, Ли Кэчян, Жоко Видодо нар хэлэлцээ хийж, найрамдлын мод тарин, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хамтдаа сэтгүүлчтэй уулзах болно. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100