Талд үлдсэн усан онгоц 2018 оны 04 сарын 18 өдөр 16:01
БНХАУ-ын хэмжээнд цэнгэг уст нуур тав байдаг бөгөөд эдгээр нь Жяньсү мужийн Бөянхү, Хүнань мужийн Дүнтинхү, Жяньсү мужийнТайхү болон Гүнзехү зэрэг нуурууд юм. Эдгээрээс хамгийн том нь Бөянхү нуур юм. Тус нуур нь 3960 хавтгай дөрвөлжин км талбайтай. Хятадын 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс. Эх сурвалжын энэ сарын 17-нд мэдэгдсэнээр уг нуурын усны түвшин доошилж 11.03 метр босон бөгөөд энэ үед нууранд байсан усан онгоц ногоон талд үлдэж хоцорсон нь нэгэн сонирхолтой зураг бий болгосон аж. Фото сурвалжлагыг танд хүргэж байна.