CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ажилтангүй банк ажиллаж эхэллээ

04-18-2018 16:07

Хятадын Бүтээн байгуулалтын банк энэ сарын 12-нд анх удаа Шанхай хотноо ажилтангүй, автоматаар ажилладаг салбараа нээжээ. Робот үүдний танхимд зочдыг угтаж, дугаар олгох бөгөөд ердийн банкны 90 хувийн буюу бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийх, бараг бүх үйлчилгээг авах боломжтой гэнэ.

Хэрэглэгч анх удаа үйлчлүүлэхдээ утасны дугаар, банкны картаа холбож, царайгаа таниулах бөгөөд дараа нь банкны картаа авчрах шаардлагагүй. Царайгаа “уншуулаад” л бэлэн мөнгө авах аж.  

  

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100