CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрөнд 500 хилэм тавьжээ

04-17-2018 17:20

Хятадын Хүбэй мужийн Ичан хотод нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Тодруулбал, энэ сарын 14-нд Хөх мөрний Гурван хавцал хэмээх газарт хятад хилэм загасыг усанд тавих үйл ажиллагаа болсон байна. Энэ үеэр хиймэл үржүүлгийн аргаар төрүүлсэн 500 хятад хилэмийг Хөх мөрөнд тавьжээ.

Хулсны баавгайн адил хятад үндэстний бэлгэдэл амьтан гэгддэг энэ хилэм нь Дорнод Хятадын тэнгисээс дэлхийн гурав дахь урт мөрөн Хөх мөрөн хүртэлх 3500 км орчим замыг жил бүр туулдаг нүүдлийн загас гэнэ. Гэвч сүүлийн жилүүдэд Гэжоуба далангаас болж тус аялал тасалдах, хилэмний тоо толгой цөөрөхөд хүрчээ. Хилэмний урт таван метр бөгөөд заримынх нь жин 450 кг хүрдэг байна. Балар эртний устаж үгүй болсон амьтныг санагдуулам төрхтэй энэ аварга хилэм могойрхуу бие, бөндгөр хошуутай. Түүнчлэн энгэрийн аварга том сэврээ, арьсны товгор зэргээрээ бусад зүйлийн хилэмээс ялгардаг аж.  

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100