CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Жолоочгүй шуудангийн машин үйлчилж эхэллээ

04-17-2018 11:38

Энэ сарын 16-нд БНХАУ-ын Наньжин хотын Биньжяг 1-р хороололд жолоочгүй шуудангийн машин үйлчилгээнд явж эхэлсэн байна. Энэ үйл явдал нь Хятадад жолоочгүй машин түргэн илгээмжийг үйлчлүүлэгчийн үүдэнд хүргэн өгч байгаа анхны тохиолдол гэдгээрээ онцлог юм. Тус машин нь зам талбай гэлтгүй орон сууцны дотоод орчин, цахилгаан шатаар ямар ч асуудалгүйгээр нэвтэрч, зорьсон газраа хүрч чаддаг. Үүгээр тогтохгүй үйлчүүлэгчийн хаалганы хонхыг дарах чадвартай. Зам талбайгаар явахдаа явган зорчигч болон авто машинд зам тавьж өгөхөөс гадна таарсан  саадыг тойрч гарах чадвартай гэнэ. “Вөлүнг- 1” буюу хэвтээ луу гэх нэртэй энэ машин нь  зургаан дугуйтай, нэг метр орчим өндөр бөгөөд  30 кг ачаа илгээмж тээвэрлэх хүчин чадалтай аж. Мөн 60 км/ цагийн хурдтай , нэг удаа цэнэглээд 8 цаг ажилладаг. Зорьсон газартаа илгээмж хүргэхэд GPS-ны 1-ээс 3 метр хүртэл аваачиж өгөх нарийвчлалтай юм байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100