CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Дэлхийн эдийн засгийн форумын дарга Швабтай уулзав

04-17-2018 09:55

 16-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын хурлын ордонд Дэлхийн эдийн засгийн форумын дарга Швабыг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин: Өнөө дэлхийн эдийн засагт нааштай эргэлт гарч байгаа хэдий ч олон асуултуудад нүүрлэж байгаа бөгөөд үнэдснээс нь шийдвэрлэж чадаагүй байна. Ноднин миний бие Давост дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч хүрэлцэхгүй, дэлхийн эдийн засгийн засаглал хоцрогдсон, дэлхийн хөгжил тэнцвэргүй байгаа гурван үндсэн зөрчил нь өнөө ч гэсэн оршсоор байна гэж хэлж байсан юм. Ойрд даяаршлалын эсрэг сэтгэлгээ, ивээх үзэл газар авч, дэлхийн эдийн засаг дахь эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Өнөөгийн дэлхий ертөнцийн асуудлууд олон, сорилтууд олон байгаа нөхцөл байдалд эрх тэгш хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Хаалттай байх нь эцэстээ замын мухарт хүргэж, нээлттэй хамтран ажиллах замаар замнах нь сая замыг тэлэх болно гэдгийг түүх бидэнд харуулсан юм. Хятад улс хариуцлагатай том гүрний хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн хамт нээлттэй  хамтран ажиллах, хамтран ажиллан хамтдаа хожиж, илүү их бүтээлч үүрэг гүйцэтгэх болно. Саяхан өндөрлөсөн Бө-Аогийн Азийн жилийн ээлжит чуулга уулзалтад оролцохдоо миний бие Хятад улс илүү нээлттэй байх чуврал чухал алхмуудыг зарласан юм. Бид хэлснээ хийж, хийсэн зүйл үр дүнд хүргэх болно, учир нь энэ бол бид хятадын ард түмэн, дэлхийн ард түмэнд өгсөн амлалт юм гэжээ.

Н.Пүрэвжав

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100