CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн олон улсын кино наадам эхэллээ

04-16-2018 17:25

Найм дахь удаагийн Бээжингийн олон улсын кино наадмын карнивал энэ сарын 14-нд тус хотын Хуайроу дүүрэгт байрлах Үндэсний киноны дижитал үйлдвэрлэлийн баазад нээлтээ хийжээ. Харин кино наадмын нээлт өчигдөр буюу энэ сарын 15-нд Яньчихү олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо. Наадам нь энэ сарын 22-ныг хүртэл долоо хоногийн хугацаанд үргэлжлэх аж. Түүнлэн “Тяньтань” шагнал гардуулах арга хэмжээ, Бээжингийн киноны үзүүлэн, “Бээжингийн төлөвлөгөө” сэдэвт форум, киноны зах зээл, хаалтын ёслол зэрэг томоохон долоон үйл ажиллагаанаас бүрдэх аж. Үүний зэрэгцээ шинэ кино гаргах зэрэг нийт 300 гаруй үйл ажиллагааг наадмын хүрээнд зохион байгуулах юм байна.  

  

  

  

   

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100