CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын автобус Францад явж эхэллээ

04-13-2018 16:26

Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автобус Францын хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж эхэлжээ. Тодруулбал, Европд алдартай хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг Германы Flix компани энэ сарын 10-наас Парис хотноо цахилгаан автобусаар хот хооронд зорчигч тээвэрлэх шугамыг нээсэн байна. Энэ автобуснууд нь Парисаас Францын хойд хэсгийн хотууд руу зорчигч тээврийн үйлчилгээнд явах аж. Тус ICe 12 загварын 59 хүний суудалтай автобусыг Хятадын “Yutong” хэмээх машин үйлдвэрлэгч компани бүтээжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100