CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бо Ао форумын зөвлөлийн даргаар Бан Ги Мүнийг сонгожээ

04-10-2018 16:27

 Азийн Давос хэмээн нэрлэгддэг Бо Ао форум энэ сарын 8-наас эхэлсэн. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 9-нд тус форумын шинэ зөвлөл хуралдсан байна. Тус өдөр болсон гишүүдийн их хурлын сонгуулиар Бо Ао форумын шинэ зөвлөлийн гишүүдийг сонгожээ.
Үүний дараа шинэ зөвлөл хуралдаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг зөвлөлийн даргаар сонгосон аж. Мөн Бо Ао форумын Хятадын талын ерөнхий төлөөлөгчөөр 12 дахь удаагийн БНХАУ-ын улс төрийн зөвлөлийн дэд дарга Жоу Сяочуанийг томилжээ. Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Ли Баодун форумын зөвлөлийн Ерөнхий бичгийн даргаар томилогдсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100