CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Тоглоомын үзэсгэлэн дэлгэгдлээ

04-09-2018 14:16

30 дахь удаагийн Олон улсын тоглоом болон загварын үзэсгэлэн энэ сарын 8-нд Гуанжоу хотноо нээлтээ хийлээ. 100 мянган ам метр талбайг хамарсан томоохон хэмжээний тус үзэсгэлэнд ойролцоогоор 4000 орчим лангуу дэлгэгдсэн байна. Түүнчлэн олон арван мянган шинэ тоглоом, хүүхдийн тэрэг, нярай хүүхдэд зориулсан бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ.

Үзэсгэлэнг зохион байгуулагчдын хэлснээр өнгөрсөн онд болсон тус үзэсгэлэнд гадаад, дотоодын 53856 хүн оролцсон нь үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Түүнчлэн энэ жил талбайн хэмжээг өнгөрсөн жилийнхээс 23 хувиар нэмсэн ч хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100