CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Энхийг сахиулагчид НҮБ-ын энх тайваны медалиар шагнагдав

04-08-2018 11:24

БНХАУ-аас Ливанд ажиллаж  буй энхийг сахиулах 16 дах багийн хамт олонд НҮБ-ын энх тайваны шагнал олгох ёслолын арга хэмжээ энэ сарын 6-ны өдөр Ливаны өмнөд хэсгийн олон улсын энхийг сахиулах хүчний төвд боллоо. БНХАУ-аас Ливан дах энхийг сахиулах багийн дарга байлдагч нийт 410 хүнд энэ удаа НҮБ-ын энх тайваны  медалыг хүртээсэн байна. Энэхүү шагналыг хүн төрөлхтөний энх тайваны төлөө гаргасан амжилт хүчин зүтгэлд олгодог юм. Тиймээс энэхүү шагналыг хүртэх нь дэлхийн улс орнуудын энхийг сахиулагчдын хувьд нэр төрийн хэрэг байдаг юм.

НҮБ-ээс Ливанд түр суугаа хүчний командлагч Билли БНХАУ-аас Ливанд ажиллаж буй 16 дах энхийг сахиулах багийн парадыг шалгаж буй нь 

 НҮБ-ээс Ливанд түр суугаа хүчний командлагч Билли БНХАУ-аас Ливанд ажиллаж буй 16 дах энхийг сахиулах багийн командлагч Хуанг Юүньпэйд шагнал гардуулж буй нь

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100