CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Үндэстний уламжлалт соёлын хичээл-Өлгий

03-30-2018 15:18

ӨМӨЗО-ны хот суурин гэлтгүй хөдөө орон нутагт Монгол зан үйлийн өв уламжлал бүдгэрэн, мартагдаж буйд анхаарал хандуулан Улаан-Хад аймгийн Ар хорчин хошууны “Цаваг туршилтын баг сургууль” нэгэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тус сургуулийн өсвөр насны хүүхдийн хичээлийн тэнхимд залуу гэр бүлүүдийн оролцоотой “Өлгий ” сэдэвт монгол соёлын хичээл заасан байна. Уг хичээлийг тус сургуульд гуч гаруй жил багшилсан ахмад багш Мянгаад Хүүдүүт орлоо.

ӨМӨЗО-ны Улаан-Хад аймгийн Ар хорчин хошууны Монголчуудын дунд өргөн хэрэглэгддэг нярайн өлгийн үүсэл гарал, төрөл зүйл , бүтэц , хүүхэд өлгийдөх бүх явцыг хичээлд оролцсон залуу гэр бүл  болон сурагчдад заан тайлбарласан байна. Үүний зэрэгцээ хүүхдэд нагацын талаас өлгий бэлтгэн зээгийн талд хүргэн өгдөг зан үйлийн талаар ч жүжиглэн үзүүлж багшийн зүгээс өв соёлын элементүүдийг заан сургажээ.


“Мянга сонсохоор нэг үз” гэдэг ардын хууч үг бий. Тиймээс ч гараар барьж, нүдээрээ харсан хүүхдүүд өлгийн талаар илүү тодорхой ойлголтой болж чаджээ. Мөн Ар хорчин монголчуудын хүүхдээ нутгийн шороогоор хурайлан өлгийдэх ёсыг энэ удаагийн хичээлээр заажээ.


Хичээл өндөрлөх үеэр Мянгаад Хүүдүүт багш сурагчидаа өсч төрсөн өлгийгээ, өнө мөнхийн нутаг усаа, соёлын эх торгон өлгий болсон эх сургуулиаа хэзээ хаана ч хайрлан санаж байхын учир утгыг сурагчиддаа захин хэллээ. Ийнхүү Улаан-Хад аймгийн Ар хорчин хошууны “Цаваг туршилтын баг сургууль”-н өлгий хичээлийн фото сурвалжлагыг хүргэе.

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100