CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Ким Жон Унтай уулзав

03-28-2018 11:08

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн хорооны дарга Ким Жон Ун 3-р сарын 25-наас 28-нд Хятад улсад албан бус айлчлал хийв.

Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Ким Жон Унтай хэлэлцээ хийв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юанийн хамт Төв хорооны дарга Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу-д зориулан хүлээн авалт хийжээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли  Кэчян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хунин, БНХАУ-ын дэд дарга  Ван Чишань нар холбогдох арга хэмжээнд тус тус оролцсон байна.

 

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100