CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Оросын худалдааны төвд гарсан түймрийн улмаас37 хүн амиа алдав

03-26-2018 11:33

 Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд,   ОХУ-ын Баруун Сибирийн өмнөд нутгийн Кемерово хотын худалдааны төвд гарсан   түймрийн улмаас наад зах нь 37 хүн амиа алджээ. TAСС агентлагийн мэдээлснээр:   ОХУ-ын Мөрдөн шалгах газар тус худалдааны төвд гарсан түймрийн улмаас наад зах   нь 37 хүн амиа алдсан хэмээн нотолсон юм. Үүнээс гадна, түймрийн улмаас 43 хүн   шархдаж, 70 хүн сураггүй байна.

Энэ сарын 25-нд ОХУ-ын Кемерово   мужийн төв Кемерово хотын Лениний өргөн чөлөөний 35 тоот худалдааны төвд түймэр   гарсан юм. Гал түймэр тус барилгын 4 давхраас эхэлж, 1500 ам дөрвөлжин метр   талбайтай барилгыг тэр чигт нь хамарчээ. Одоогийн байдлаар, ил галыг унтраасан   бөгөөд гал сөнөөх, авран туслах ажил үргэлжилсээр байна.
Одоогоор түймэр гарсан шалтгааныг   тогтоож амжаагүй байгаа бөгөөд ОХУ-ын холбогдох байгууллага мөрдөн шалгаж гал   түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.   

                / Далайнтуяа/

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100