CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн олимпын бэлэг тэмдэг бүхий бүтээл худалдаанд гарлаа

03-22-2018 14:19

Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны зөвшөөрлөөр “2022 оны Бээжингийн өвлийн олимп, паралимпын бэлгэ тэмдэг” нэртэй шуудангийн марк шиг харагдах цэвэр алт, мөнгөн үсгээр хэвлэсэн бүтээл гарсан байна. Тус бүтээлийг танилцуулах үйл ажиллагаа энэ сарын 21-нд буюу өчигдөр Хятадын банкны Бээжин дэх салбарт зохион байгуулагджээ. Түүнчлэн энэ бүтээлийг өчигдрөөс Хятадын банкны салбар, Бээжингийн өвлийн олимпийн бараа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, интернэтээр болон Хятадын шуудангийн газрын салбаруудаар худалдаалж эхэлсэн аж.  

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100