CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Шилэн гүүрний шилийг сольж байна

03-22-2018 15:01

Хятадын Хунань мужийн Жанжиажиэ хотын Тэнгэрийн хаалга уул буюу “Аватар” киноны зураг авалт хийсэн газрыг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Түүнчлэн Тэнгэрийн хаалга уулын баруун талд байрлах шилэн гүүр нь дэлхийд алдартай. Тэгвэл тус шилэн гүүрний хэсэг шилийг энэ сарын 21-нээс сольж эхэлжээ. Ийн маргааш буюу гуравдугаар сарын 23-ны өдрөөс албан ёсоор аялагчдыг хүлээж авахаар төлөвлөсөн аж.

Тус шилэн гүүр нь 2011 оны аравдугаар сард ашиглалтад орсон бөгөөд 2015 оны гуравдугаар сарын байдлаар л гэхэд дотоод, гадаадын 4.3 сая гаруй жуулчин хүлээн авчээ. Гүүрний нийт урт 375 метр, өргөн нь зургаан метр, газрын гадаргаас дээш ойролцоогоор 300 метр өндөрт байрладаг гэнэ.  

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100