CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвдийн Али нутгийхан цахим худалдааг дэмжин хөгжүүлж байна

03-21-2018 15:38

 БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны Али нь далайн түвшинээс дээш 4700 метр өргөгдсөн алслагдсан бүс нутаг юм. Тэгвэл Аличууд 2014 оноос цахим худалдаа буюу Е-бизнесыг нутаг орондоо түгээн дэлгэрүүлж эхэлжээ. Анх энэ нутагт цахим худалдааг дэмжигч компаниуд интернэт бизнес эрхлэхтэй холбоотой 20 гаруй сургалт семенар зохион байгуулж, үүндээ 2500 хүнийг хамруулсан аж. Тэгвэл дээрх сургалтыг төгсөгчид өнөөдөр Хятадын цахим худалдааны салбарт амжилттай ажиллаж, интернэт орчинд 33 дэлгүүр эрхэлж буй бөгөөд бүс нутагтаа 12 үйлчилгээний цэг байгуулан нутгийн онцлог 106 төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн шугмаар борлуулж байна. Зөвхөн 2016-2017 оны хооронд Аличууд 21 сая юаны өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цахим  дэлгүүрээр борлуулсан бол цаашид энэ нутгийхан цахим худалдааг илүү их дэмжин, арга технологоо дээшлүүлэхээр хичээн ажиллаж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100