CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин БНХАУ-ын даргаар сонгогдлоо

03-19-2018 09:55

17-нд Бээжин хотноо XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган бүгд хурал хуралдуулж, Ши Жиньпинийг 100 хувийн саналаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн даргаар сонгосон байна.

Тус хурлаар мөн Ли Жяньшү-г XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгож, Ван Чишанийг БНХАУ-ын орлогч даргаар сонгожээ.

XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы V бүгд хурлын дараа, үндсэн хуулийн өмнө тангараг өргөх ёслол хийсэн байна. Энэ бол Үндсэн хуулийн өмнө тангараг өргөх тогтолцоог хэрэгжүүлснээс хойш, Хятадын удирдагчид анх удаагаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдэд хандан Үндсэн хуулийн өмнө тангараг өргөх ажиллагаа зохион байгуулсан хэрэг болно. 

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100