CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТТЗ-ийн анхдугаар хурал хаалтаа хийлээ

03-16-2018 14:48

13 дахь удаагийн Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл (УТЗЗ)-ийн анхдугаар хурал энэ сарын 3-нд нээлтээ хийсэн. Тэгвэл тус хурал өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд Бээжингийн ардын их танхимд хаалтаа хийжээ. Жилд нэг удаа болдог хурлаар олон арван төсөл хэлэлцсэнээс гадна 13 дахь удаагийн Бүх Хятадын УТЗЗ-ийн дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон байнгын гишүүдийг тус тус сонгосон юм.
Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын УТЗЗ-ийн дарга Ван Ян хаалтын хурлыг удирдаж, үг хэлсэн байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100