CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хонконг дахь хамгийн том Пикассогийн үзэсгэлэн

03-16-2018 15:01

Хонконгийн Сотбигийн дуудлага худалдааны газар өнөөдрөөс буюу энэ сарын 16-наас “Пикассо болон Кондо” хэмээх үзэсгэлэн гарч эхэлнэ. Тодруулбал, үзэсгэлэнд Испанийн зураач Пабло Пикассо, Америкийн зураач Жорж Кондо нарын зурсан 42 хөрөг зургийг дэлгэх юм байна. Тэдгээрээс 19 нь Пикассогийн уран бүтээл бөгөөд Хонконгийн түүхэн дэх цар хүрээгээрээ хамгийн том Пикассогийн үзэсгэлэн гэнэ.
 Дашрамд дурдахад, Пикассо нь  20 дугаар зууны аугаа уран бүтээлчдийн нэг бөгөөд кубизмийн урсгалыг үндэслэгч. 90 настайд нь Парисийн Луврийн музейд уран бүтээлийн үзэсгэлэн нь гарч, амьд сэрүүндээ тус музейд үзэсгэлэнгээ гаргасан анхны уран бүтээлч болж байжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100