Давсны талбайн фото сурвалжлага
( 15 / 26 )

Давсны талбайн фото сурвалжлага 2018 оны 03 сарын 14 өдөр 15:06

БНХАУ-ын Түвдийн зүүн өмнөд хэсгийн Чандүү-Манкан шяний иргэд эртнээс гар аргаар давс олборлож иржээ. Түүхийн эх сурвалжид эртний Тан улсын үеэс тус нутагт анхлан давс олборлож байсан тухай дурьдсан байдаг. Өнөөдөр энд 3000 гаруй давсны талбай бий агаад 200 гаруй өрх энэ бичил үйлдвэрлэлийг эрхэлж байна. Яалуцамбуу мөрний хоёр эргийн дагуух уулсын бэлд нутгийн иргэд олон цооног ухаж, эндээс татаж гаргасан усыг тусгайлан бэлтгэсэн талбайд асгах аж. Нарны гэрэл, салхины аясаар ууршин алга болох энэ уснаас тунаж үлдсэн жижиг жижиг талстууд нь давс аж. Ийнхүү олон жилийн түүхтэй гар аргаар олборлох давсны үйлдвэрлэлийн фото сурвалжлагыг хүргэж байна.

Вы просмотрели все фото