CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2.97 тэрбум хүн тээвэрлэжээ

03-14-2018 14:32

Хятадын 2018 оны Цагаан сарын баярын тээвэрлэлт энэ сарын 12-нд дууссан байна. Тус улсын Зам тээврийн яамны урьдчилсан статистик мэдээллээр 40 хоногийн хугацаанд улсын хэмжээнд тээвэрлэсэн хүний тоо давхардсан байдлаар 2.97 тэрбумд хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой бараг ойролцоо үзүүлэлт гэнэ.

Хятадын Зам тээврийн яамны холбогдох албаны хүн “Цагаан сарын баярын үеийн тээвэрлэлтийн чадвар хангалттай сайн байсан. Иргэдэд билет олдохгүй гэх асуудал улам бүр бага тулгарч байгаа” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн энэ үеэр төмөр зам л гэхэд ердийн үеэсээ хүчин чадлаа өргөжүүлж, өдөр болон шөнийн цагаар явах галт тэрэгнийхээ тоог нэмсэн байна. Мөн хурдны замын автобус, хөлөг онгоц болон онгоцны нислэгийн тоог ч нэмжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100