CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хөвдөг зочид буудал

03-12-2018 14:49

 
Японы Нагасаки мужид далай уснаа хөвөгч зочид буудлыг туршилтаар ажиллууж эхлээд байна. Уг зочид буудлыг далайн давалгаа хөдөлгөөнийг сааруулах зорилгоор бөөрөнхий хэлбэртэй барьсан бөгөөд гадаргыг нь пластик материалаар бүрсэн аж. Хоёр давхар 6,4 диаметртэй уг буудлын нэгдүгээр давхарт Японы уламжлалт татами бүхий 30 метр кв талбай бүхий зочдын өрөө байдаг бол дээд давхарыг орчин тойрныг тольдох зориулалтаар тохижуулсан байна. Зочид буудалд телевиз, агааржуулагч гэх мэтчилэн хүний хэрэгцээг хангах бүх зүйл бий агаад буудлын ус цахилгааны бүрэн шийдвэрлэж чаджээ. Үдэш эргээс хөдлөх зочид буудал шөнийн турш далайн давалгаа, салхины нөлөөгөөр хөвсөөр эргээс 6км зайтай эзгүй аралд хүрдэг гэнэ. Уг арлыг амралт зугаалгын зориулалтаар засаж тохижуулсан байдаг тул хөвдөг буудлаар зорчиж ирсэн жуулчид сэтгэл хангалуун буудладаг аж. Туршилтаар ажиллаж буй уг хөвдөг буудлыг ирэх 5-р сарын 1-нээс албан ёсоор ажиллуулах юм байна. Буудлын нэг өрөө 100 мянга орчим иен байх аж.

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100