CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Инээмсэглэхэд барааны үнэ нь хямдрах дэлгүүр нээгдлээ

03-06-2018 14:14

Өнгөрсөн онд Дэлхийн интернэтийн их хурал БНХАУ-ын Ү Жэнь хотод болсон билээ.  Энэ үеэр Нобелийн шагналт Daniel Shekhtman warped-ны танилцуулсан "Сүлжээний супермаркет" Хятад улсад биелэлээ олсон байна. Тян Мо хэмээх энэ супермаркет нь үйлчлүүлэгчийн зүс царай, үйл хөдлөлөөс хэн болохыг нь тогтоогоод зогсохгүй таны сонирхож буй бараа бүтээгдэхүүний автоматаар мэдрэх аж. Ингээд үйлчлүүлэгч сонгосон бүтээгдэхүүнээ худалдан аваад дэлгэцэнд царайгаа харуулахад л хангалттай. Та карт,  утасны бар кодоо уншуулах шаардлагагүй. Харин ч үнэ тооцоолох дэлгэц рүү инээмсэглэх тутам тань таны авсан барааны үнэ хямдарна. Инээмсэглэлийг тань үнэлнэ гэсэн үг.


Энэхүү супермаркетийг олон ухаалаг технологид тулгуурласан нь мэдээж. Тухайлбал тус супермаркет хүнийн зургийг хүлээн зөвшөөрөх технологийг ашигладаг. Тодруулбал энэ технологи нь таныг зүс царай, үйл хөдлөлөөр тань таних бөгөөд ямар бүтээгдэхүүнийг хараад сэтгэл хангалуун байгааг тогтоохоос гадна худалдан авах эсэхийг тань ч мэдрэх чадвартай аж.


Тян Мо супермаркетын менежер Жинь Чэнже: Бидний энэ оролдлого нь бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтыг нэмэгдүүлэх гэсэн нэг арга зам юм. Цаашид олон ажил хийхээр төлөвлөж байна. Хэрэглэгчдээ урамшуулах, зах зээлийн харилцааг сайжруулах тал дээр улам гүнзгий судалгаа хийх болно. Үйлчлүүлэгч бүрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн тэдний худалдан авалт бүхэн дэмий мөнгө үрж буй явдал биш аз жаргал гэдгийг мэдрүүлэх болно гэлээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100