CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

03-03-2018 14:41

ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы бэлтгэл ажил бүрэн  хангагдаж, депутат төлөөлөгчид бүгд Бээжин хотод хүрэлцэн ирсэн тухай чуулганы  хэвлэлийн төлөөлөгч 2-нд мэдэгджээ.

2-ны 07:20 минут орчимд, ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы  орон нутгийн анхны бүлэг төлөөлөгчид буюу Хармөрөн мужийн төлөөлөгчид Z16 галт  тэргээр Бээжинд хүрэлцэн ирсэн байна.

Сэтгүүлчийн мэдээлснээр, чуулганы холбогдох бэлтгэл, хэлэлцэх төсөл,  товч танилцуулга зэрэг лавлагаа материал нь бүрэн хангагдсан бөгөөд бичиг  материалыг монгол, түвд, уйгур, казах, солонгос, и, жуан зэрэг үндэстний  цөөнхийн 7 хэлээр орчуулсан бөгөөд чуулганд мөн дээрх бүх хэлээр синхрон  орчуулга хийх юм. Үүнээс гадна, гадаадынханд зориулж, хурлын материалыг англи,  франц, испани, япон, орос, герман, араб зэрэг хэлээр орчуулсан  байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100