CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БХХЧ-ны мэдээллийн төв нээгдэв

03-01-2018 16:14

 Тун удахгүй буюу энэ сарын 3, 5-нд 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ) болон Улсын төрийн зөвлөлийн зөвлөлдөх (УТЗЗ) хурал болох юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 27-нд Бээжин хотын “Медиа” төвд хоёр хурлын Мэдээллийн төвийг албан ёсоор нээсэн байна.
 Сонирхуулахад, тус УТЗЗ-ийн анхны хурал 1949 онд болж, БНХАУ-ыг байгуулах анхны шийдвэрийг хуульчлан гаргажээ. Харин БХАТИХ 1954 онд байгуулагдаж, анхны хурлаа хийсэн түүхтэй аж. Эдгээр хурал нь жилд нэг удаа болдог бөгөөд  Хятадын хувьд томоохон үйл явдал юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100