CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хонконгийн эдийн засаг 3.8 хувиар өсчээ

03-01-2018 16:31

 Өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-нд Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконгийн Засгийн газар 2018-2019 оны төсвөө танилцуулсан байна. Эдийн засгийн статистик мэдээллээр 2017 онд Хонконгийн нэг хүнд ногдох ДНБ 3.8 хувиар өсчээ. Энэ нь өнгөрсөн жилийн урьдчилсан таамгаас өссөн төдийгүй сүүлийн 10 жилийн дунджаас 2.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Түүнчлэн албаны хүмүүсийн үзэж буйгаар 2018 онд энэ байдлаа үргэлжлүүлэн хадгалах бөгөөд урьдчилсан байдлаар Хонконгийн эдийн засаг  3-4 хувиар өснө хэмээн таамаглаж буй аж.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100