CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түвдийн түүх , соёлын үзэсгэлэн дэлгэгдлээ

02-28-2018 16:16

Бээжин хотын захиргаа болон Түвдийн өөртөө засах орны Засгийн газар, тэдгээрийн Соёлын өвийн газар хамтран “Тэнгэрийн Хятад улс-Төвдийн түүх, соёлын үзэсгэлэн”-г Бээжин хотын музейд энэ сарын 27-нд нээлээ. Үзэсгэлэнд Бээжин, Түвд, Хэбэй, Чончин, Чинхай зэрэг газрын түүхийн дурсгалт зүйл хадгалдаг 21 байгууллага нийт 216 үзмэр дэлгэсэн байна. Тэдгээрийн дотроос 180 нь Түвдийн бүс нутгийн соёлын байгууллага, сүм хийдийнх гэнэ.
Түүнчлэн үзэсгэлэнгийн гол үзвэр нь “Төвдийн ард түмэн хийгээд түүх, соёлын Хятад үндэстэнд үзүүлсэн нөлөө” бөгөөд эндээс үзэгчид энэ талаар ойлголттой болох боломжтой аж. Үзэсгэлэн ирэх долдугаар сарын 22 хүртэл гарах юм байна. 

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100