CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Ши Жиньпин: Үндсэн хуулийн хэрэгжилтийг хүндэтгэх хэрэгтэй

02-26-2018 15:34

 Энэ сарын 24-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо  Хятад улсын үндсэн хууль, хуулийн засаглалыг сайжруулах тухай дөрөв дэх удаагийн семинар зохион байгуулсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ. ХКН-ын Төв  хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин семинарын үеэр, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад улам их амжилт гаргах хэрэгтэй. Социалист  орчин үеийн улс орныг байгуулах шинэ замаар урагшилна. Хятадын үндэстний агуу их  сэргэн мандалт болох Хятадын мөрөөдлийг биелүүлнэ. Улс орны засаглалын тогтолцоо болон чадварыг орчин шинэ түвшинд гаргаж, намын урт хугацааны удирдах чадварыг дээшлүүлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэж буй  үүргийг улам чухалчлах ёстой. Намаар удирдуулан, ард иргэд эзэн мэдэж, хуулийн засаглал явуулахыг уялдуулна. Үндсэн хуулийг чанд мөрдөх бөгөөд хэрэгжилтэд хяналт тавина. Улс орны олон салбарын ажлыг хуулийн засаглал, үндсэн хуульд хамруулж, үндсэн хуулийн хэрэгжилтийг шинэ түвшинд хүртэл дээшлүүлэх хэрэгтэй гэж  онцолсон байна.

Ши Жиньпин  семинарын үеэр чухал үг хэлэв. Тэрээр ХКН Хятадын түүхийн шинэ индэрт гарсаны дараа Хятад улсын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийг ахиулсан төдийгүй үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж, хуулийн засаглалыг маш чухалд үзсээр ирлээ. Үндэсний чөлөөлөлтийн цаг үеэс ХКН үндсэн хууль туурвихаар арга зам хайсаар ирсэн юм. БНХАУ байгуулагдсаны дараа ХКН-ын удирдлагаар 1954 оны 9-р сард 1 дэх сонгуулийн БХАТИХ-ын хурлаар “БНХАУ-ын үндсэн хууль” -ийг баталж, социалист бүтээн байгуулалтыг хуулиар баталгаажуулсан байдаг. Энэ нь Хятад улсын өнөөдөр хэрэгжүүлж буй үндсэн хуульд тулгын чулуу тавьсан онцлох үйл явдал байсан юм.


Семинарын үеэр дарга Ши Жиньпин онцлохдоо: ХКН-ын 11 дэх удаагийн 3-р бүгд хурлаар өөрчлөлт нээлтийн шинэ цаг эринг нээж, социалист нийгмийн ардчилал, социалист эрх зүйн бүтэн системийг  бий болгох зөв чиглэлийг зааж өгсөн юм. Хятад улсын өнөөгийн хэрэгжүүлж буй үндсэн хууль нь 1982 оны түүхэн цаг үеэс өнөөдрийг хүртэл хэрэгжсээр байна. Уг үндсэн хууль нь Хятад улсын социалист бүтээн байгуулалтын цаг хугацаа шалгуурыг даван Хятад улсын өөрчлөлт нээлт болон социалист орчин үеийн байгуулалтад зохицож чадав. Социалист нийгмийн ардчилал, эрх зүйн шинэ шаардлагад нийцүүлэн ХКН-ын 11 удаагийн 3-р бүгд хурлаас Хятад улсын явах зам, чиглэлийг зааж гаргасан байдаг юм. Бүх хүчин чадал оюун санаагаа хөгжүүлэн цэцэглүүлсэн орчин цагийн Хятад улсын бүтээн байгуулалтад зориулах, социалист ардчилал эрх зүйн байгуулалтад зориулах өөрчлөлт хийж, чөлөөтэй харилцхад үндсэн хуулиар баталгаажуулах явдал юм. Хятад улсын үндсэн хууль нь хуулиар засаглах зохицуулалт, нам болон ард иргэдийн ажил үйлсийн түүхэн давшилыг харуулах үйл явц мөн. Үндсэн хуулийн өөрчлөлт нь ХКН-ын удирдлага дор Хятадын ард иргэд социалист эх орноо байгуулах явцад улам төгөлдөржин боловсронгуй болох ажил юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100