CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Үнэт эдлэлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

02-23-2018 14:52

Өчигдөр буюу энэ сарын 22-нд Хонконгийн худалдааны хөгжлийн газар хэвлэлийн хурал хийжээ. Энэ үеэр тав дахь удаагийн Хонконгийн олон улсын алмааз, үнэт чулуу, сувдны үзэсгэлэн болон 35 дахь удаагийн олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэн зохион байгуулах болсон талаараа мэдэгдсэн байна.
Үзэсгэлэнгүүд ирэх долоо хоногт тус тусдаа газар буюу Хонконгийн Азийн олон улсын үзэсгэлэнгийн ордон болон Хонконгийн хурлын үзэсгэлэнгийн төвд болох аж. Түүнчлэн тус хоёр үзэсгэлэнд дэлхийн 50-н орон болон бүс нутгаас 4550 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцохоо мэдэгджээ.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100