CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шюн-Анийг хөгжүүлэх төслийн тайланг сонслоо

02-23-2018 13:46

 Энэ сарын 22-нд хуралдсан ХКН-ын төв хорооны УТЗЗ-ын байнгын хурлаар ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хэбэй мужийн Шюн-Анийг хөгжүүлөх төслийн тайланг сонсож, чухал үг хэллээ. Шюн-Анийг хөгжүүлөх төсөл нь Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хорооноос гаргасан Бээжин Тяньжин, Хэбэй уялдуулан  хөгжүүлэх чухал шийдвэрийн нэг. Түүхэнд үлдэх томоохон төсөл гэж хэлж болно. Мөн нийслэл Бээжингийн оршин суугчдыг ая тухтай нөхцөлөөр хангах, төвлөрөлийг сааруулах Бээжин, Тяньжин,  Хэбэйн хөгжлийн бүсэд зөв оновчтой зохицуулалт хийж буй хэрэг юм. Шюн-Анийг хөгжүүлэх төсөл нь Бээжин, Тяньжин, Хэбэйн хөгжилд шинэ хөдөлгүүр болохуйц өргөн хүрээг хамарсан бодлого мөн юм.
Намын Төв Хорооны удирдлагаар, Төрийн зөвлөлийн холбогдох яам хороо, Бээжин, Тяньжин хотын дэмжилгээр Бээжин, Тяньжин, Хэбэйг цогц хөгжүүлэх ажлын хэсгийн алба, мэргэжлийн зөвлөгөө өгөх хороо зэрэгтэй хамтран гүнзгий судалгаа хийж, талуудын саналыг бүрэн тусгаж, сайтар хянаж, Шюн-Анийн шинэ бүсийн төлөвлөлт, бэлтгэл ажлыг шинэ түвшинд хүргэх болно гэж хурлын үеэр мэдэгдлээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100