CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Оросын тогооч нар туршлага солилцов

02-22-2018 14:48

Хятад, Оросын хоолны урлагийн мастерууд Москва хотноо “Аз жаргалтай Хаврын баяр-Хятад, Оросын тогоочдын үдэш”-ээр өөр өөрсдийн орныхоо хоолыг хийж, харилцан туршлага солилцжээ.
“Хятад, Оросын тогоочдын үдэш” хэмээх энэхүү арга хэмжээг БНХАУ-ын соёлын яам, Хятадаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Дэлхийн хүнсний холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан аж. Энэ үеэр Орос, Хятадын хоёр тогооч адилхан хүнсний материалаар, өөр арга технологи ашиглан, ялгаатай дөрвөн хоол зууш хийн хүндэт зочдод өргөн барьсан байна. Үүгээр дамжуулан хоёр орны хоолны соёл, уламжлалыг харуулахыг зорьжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100