CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Торгоны зам” дэнлүүний шоу болов

02-21-2018 13:48

 “Торгоны зам” нэртэй дэнлүүний шоу Цагаан сарын баярын өдрүүдэд нээлтээ хийжээ. Тус шоу нь Хэбэй мужийн Ханьдань хотын Ханьшань дүүрэгт зохион байгуулагдсан байна. Уг шоуг үзэхээр олон зуун жуулчид зорин ирсэн аж.

Сонирхуулахад, Торгоны зам хэмээх нэрийг эхэн үед  зүүнээс баруун тийш огтолсон худалдааны зам хэмээх утгаар хэрэглэдэг байсан бөгөөд хожим Хятадаас эхтэй олон улсын худалдааны замын ерөнхий нэр болон хувирчээ. Энэ замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй. Харин бүхэл бүтэн соёл, нээлт, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байсан гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100