CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад улс эмэгтэйн цанын фристайл төрлөөс медаль авлаа

02-18-2018 18:42

Орон нутгийн цагаар 16-нд Пёнчаны өвлийн олимпын цанын чөлөөт гулгалтын эмэгтэйн фристайл төрлийн финал Фоникс уулын цанын талбайд  болов. Хятадын тамирчин Шюй Мэнтао алдаа гаргасны улмаас медалийн болзол хангасангүй. Харин Жан Шинь, Кун Фань-Юй нар мөнгө, хүрэл медаль тус тус хүртлээ.

Цанын чөлөөт гулгалтын фристайл төрөл бол онооны  өөрчлөлт ихтэй спортын төрөл юм. Хурд, салхины чиглэл, салхины эрч зэрэг олон  хүчин зүйл тэмцээний үр дүнд нөлөөлдөг. Тэмцээнээс өмнө аварга авах хамгийн өндөр магадлалтай байсан Шюй Мэнтао хоёр дахь удаагийн харайлтад хурд хангалтгүй  байсны улмаас буух үедээ алдаа хийж, гурав дахь ээлжийн тэмцээнд орж чадсангүй.  Эцсийн бүлэгт Жан Шинь 95.52 оноо авч, Беларусийн тамирчин Ханна Хусковагоос  0.62 онооны зөрөөгөөр мөнгөн медалийн болзол хангажээ.

Кун Фань-Юй: Энэ удаагийн Пёнчаны өвлийн олимпын наадамд  оролцсон нь гол нь сурах, туршлага хуримтлуулах зорилттой байлаа. Харин хүрэл  медалийн эзэн болсон нь түүнд итгэмээргүй санагдсан хэмээн  ярьжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100